Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Барсболд: Би ямар ч үед хэнээс ч багийнхнаа өмөөрөх сэтгэл зүйтэй байдаг
- 2025/07/01

- -4 цаг -45 минутын өмнө

- 9 мин уншина

Үндэсний дээд лигийн хошой аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт, сагсанбөмбөгийн залуу тамирчин Б.Барсболдтой ярилцлаа. Тэрээр “BCL” лигийн хагас шигшээ тоглолтод 24 оноо, 3 самбар, 2 хаалт үзүүлж өөрийн ур чадвар, ямар тоглогч гэдгээ харуулсан юм.

– Урилга хүлээн авч манай студид ирсэнд баярлалаа. Зүүн Азийн аварга болсон төдийгүй Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ. Юуны өмнө сэтгэгдлээсээ хуваалцаач.

Урьсанд баярлалаа. Энэ жил миний лигийн хоёр дахь улирал байлаа. Хоёр жил дараалан аварга болсондоо маш их баяртай байна. Үгээр хэлшгүй мэдрэмж авлаа. BCL буюу “Basketball Championship league” улс болгоны лигтээ аварга болсон багууд оролцдог том лигт тоглох нь маш нэр төрийн хэрэг байлаа. Амжилттай оролцоод ирсэндээ миний бие болоод манай багийн хувьд сэтгэл хангалуун, баяртай байна.

–Урт удаан улирал байлаа. Дотоодын лигээс гадна Зүүн Азийн аваргын лиг гээд аялан тоглолт ихтэй байсан. Нэлээн ачаалалтай байсан нь гарцаагүй. Их ядарсан уу?

Яах вэ одоо бодоход гайгүй байна. Манай баг өөрсдөдөө тархиараа ядрахгүй шүү. Ядарч байна гэдэг мессежийг биедээ, тархиндаа өгөхгүй шүү гэж маш их хичээсэн. Үүнийхээ үр дүнд ядарч, сульдаж байна гэж бодохгүйгээр аялан тоглолтуудаа хийгээд дуусгаад ирлээ.

–Зүүн Азийн аваргын лигт нэг ч хожигдолгүйгээр 9 дараалан хожсон. Энэ амжилтыг гаргахад юу нөлөөлсөн бэ?

Манай баг нэг цул болж чадсан. Одоогийн бүрэлдэхүүнээрээ хоёр жилийн ард гарч байна. Хэн нь хэзээ юу хийх үү гэдгийг бүгдээрээ мэддэг, маш сайн ойлголцдог. Зүүн Азийн аваргуудын лигийн хамгийн эхний аялан тоглолтод Тайвань улсын лигийн аварга “New Taipei Kings” багтай тоглосон. Тэр тоглолтоос манай баг урам, том итгэл авсан. Тухайн баг нь том төсөвтэй, NBA-д тоглодог 2-3 тамирчинтай шүү дээ. Тийм багийг хожсоны дараа “Заа манай баг энэ данзааны байгаа юм байна” болчих байх гэсэн итгэл авсан.

-“Хүлгүүд” нэг цул болж чадсан гэж хэллээ. Үүнд дасгалжуулагчийн үр нөлөө их байгаа нь ойлгомжтой. Барсаагийн хувьд багийнхаа ахлах дасгалжуулагч Э.Ариунболдын талаар юу хэлэх вэ?

Або ахын хувьд маш чадварлаг дасгалжуулагч. Мөн Чинзо, Баясаа ах нарын туслах дасгалжуулагч бий. Манай багийн ахмад тамирчид болох Муушуу, Томми, Сээгий ах болон дасгалжуулагчид хоорондоо ярилцаад нэг шийдэлд хүрдэг. Тэр шийдлийнхээ дор төлөвлөгөө гаргаад, төлөвлөгөөнийхөө дагуу тоглосон. Манай баг плэй-оффын дундуур гадаад дасгалжуулагчаасаа болиод Монгол дасгалжуулагчтай үлдэхээр шийдсэн. Željko Vasiljević дасгалжуулагчийн жил хагасын хугацаанд үлдээсэн хамгаалалт, довтолгооны систем тэр сууриар үргэлжилсэн. Жоохон жижиг зүйлүүд өөрчлөгдөөд, ярилцаад төлөвлөгөөнийхөө дагуу л тоглосон.

–Гадаад дасгалжуулагчийн удирдлага дор байж байгаад монгол дасгалжуулагчтай ажиллахад хоорондын ялгаа нөлөө хэр байв?

Мэдээж байлгүй яах вэ. Серби хүн болохоор англи хэлээр харьцана. Ойлголтын зөрүү жоохон гарна. Монгол дасгалжуулагчтайгаа харьцахаар яг юу хэлэх гээд байгаа санаа нь ойлгомжтой арай амар.

–Барсаа Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод 24 оноо, 3 самбар, 2 хаалт үзүүлсэн. Өөрийгөө тэр түвшинд тоглоно гэж бодож байсан уу?

Яах вэ би тэр тоглолтод аль болох их найруулаад, хамгаалалтдаа төвлөрч, бусдыгаа их тоглуулъя, бөмбөг алдахгүй, цэвэр нямбай тоглоё гэж бодож орсон. Тэр өдөр зарим нэг тоглогчдын маань шидэлт ороогүй. Ер нь манай багийн шидэлт унаж өгөөгүй. Эхний 2-3 довтолгоог өөрөө хийж үзсэн. Үүний дараа мэдрэмж өндөр байсан.

–“BCL” лигээр нэлээн ачаалалтай тоглосон. Сүүлийн тоглолтуудад хөл нь бэртэлтэй байх шиг харагдсан.

Манайх байрлал дээрээ 3 тамирчинтай. Сэргэлэн ах, Ирмүүнзаяа бид гурав ээлжилж тоглодог. Ирмүүнээ хувийн шалтгааны улмаас Азийн аваргуудын лигт оролцох боломжгүй болсон. Сээгий ах бага зэргийн гэмтлийн улмаас тоглох тоглохгүй нь мэдэгдэхгүй байсан. Талбай дээр нэлээн олон минут тоглоно гэдгийг би өөрөө мэдэж байсан л даа. Зүүн Азийн аваргын тоглолтуудын үеэр бэртэл авсан.

Шилбэний булчингийн бэртэл, хоёр шагайгаа гишгэсэн хэдий ч надаас өөр тоглох хүн байхгүй болохоор шүдээ зуугаад гүрийгээд өвчин намдаагч тариулаад, эмчилгээгээ хийлгээд яваад байсан. Тэгээд Филиппиний багтай тоглож байхад баруун гуя руугаа өвдөглүүлээд (глюкоздуулна) гэж ярьдаг шүү дээ. Тэгээд өвчин намдаагч тариулаад, Японы багтай тоглосон. Глюкоздуулсан болохоор бага зэргийн шокт орчихсон. Гэхдээ гайгүй байсан.

–Яг тэр үед талбай дээр дахин гарч тоглож чадахгүй байх вий гэсэн сэтгэл зүйн айдас байв уу?

Дахиж тоглож болохоор байна уу гээд өөрийгөө чагнаад, талбай дээр гарах ямар арга байна гэдгээ бодсон. Бага багаар гишгэж үзээд хамгийн түрүүнд өөрийгөө л чагнадаг.

–Ираны багт маш ойрхон буюу 2 оноогоор хожигдсон шүү дээ. Хожсон бол аваргын төлөө өрсөлдөхөөр байсан. Тэр тоглолтын талаар юу хэлмээр байна

Би хувьдаа бүх багуудыг хожиж чадна гэсэн их хүлээлттэй байсан. Ираны багтай тоглож дууссаны дараа ах нар “Иран болон Монголын сагс тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ” гээд хэлж байсан. Би Ираны сагсны талаар судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Иранд хожигдчихоод шар гозойж байсан. Хожиж чадах боломжтой нөхцөл дээр барьж чадаагүй хожигдчихсон болохоор шар хөдөлсөн. Иран Евро Ази хүмүүстэй болохоор өндөр, биеийн хүч сайтай. Миний байрлалд тоглодог тамирчин гэхэд л надаас толгой өндөр байх жишээний. Биеийн хүчний тоглолт их болсон. Айлын импорт хоёр тоглогч өндөр түвшний тамирчид байсан. Нэг импорт нь гэхэд эхний үед 17 оноо аваад тоглолтын хэмнэлийг эрт салгасан. Бид ардаас нь хөөж тоглосон ч барьж чадалгүй хожигдсон.

–Хүрэл медалийн төлөө Арабын нэгдсэн Эмират улсын багтай тоглосон. Өөрсдийгөө хүрэл медаль авна гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?

Яг тоглолтын өмнө бие халаалтаа хийж байхад эзэн багийн хамгийн чухал импорт тоглогч нь гэмтчихсэн, тоглохгүй гэдгийг мэдсэн. Энэ мэдээ манай багийн сэтгэл зүйд нөлөөлсөн байх гэж бодож байна. Тоглолтын эхний хагас 10 онооны зөрүүгээр дууссан. Гэхдээ хувцас солих өрөөнд тоглогчдоороо ярилцаад буцаж гарч ирсний дараа бүгд өлсгөлөн тоглосон.

–Хувцас солих өрөөнд ямар процесс өрнөсөн талаар хэлж болох уу?

Дасгалжуулагчид статистик дээр үндэслэж гаргасан зүйлээ хэлж, тоглолтын төлөвлөгөөгөө дахин нэг сануулсан. Яг хүрэл медалийн төлөөх тоглолт дээр манай багийн импорт Толберт “Тамирчдаараа үлдмээр байна. Дасгалжуулагч нар гарч байгаач” гэж байгаад тоглогчдын яриа хийсэн. Бид нар энэ багаас хамаагүй илүү шүү дээ, яагаад сулбагар тоглоод байгаа юм бэ? гээд хувь тоглогчдыг сэргээх өнгө аястай үг хэлээд гарсан. Тэгээд л хожсон доо.

–Тоглолт болохгүй үед өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн бэлддэг вэ?

Өөрөө өөртэйгөө л ярилцдаг даа. Ямар үед юу хийх үү, 2-3 удаа багийнхантайгаа яриад болохгүй бол өөрөө явъя ч гэдэг юм уу. Ер нь тоглох гэж байгаа багаас шалтгаалж сэтгэл зүйгээ бэлддэг.

–Үндэсний дээд лигийн плэй-оффын шатанд танай баг ДеМаркус Казинстай “Сэлэнгэ Бодонс” багтай таарч тоглосон. Казинстай тоглоход ямар байсан талаар сэтгэгдлээсээ хуваалцаач.

Би анх сонсчхоод бага зэрэг баярлаж байсан. 2-3 сарын өмнө Монголд ирэх гэж байгаа гэсэн шуум гарсан шүү дээ. Тэгээд ирээд манай багтай таарсан. Өрсөлдөгч учраас энэ хүн NBA-ын тамирчин даа гээд шүтэх зохихгүй байх. Хийдэг юмаа хийгээд илүү хариуцлагатай байх тал дээр л анхаарсан. Угаасаа өндөр түвшний лигт тоглож байгаад ирсэн учраас ур чадвар, талбайг мэдрэх мэдрэмж нь Монголд ирсэн легионер тамирчдаас хамгийн илүү нь байсан байх гэж бодож байна.

–Энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй. Дээд лигийн плэй-оффын үеэр А.Азбаяр “Бишрэлт Металл” багийн Девин Скотт нарын дунд таагүй үйл явдал болсон. Тэр үед Б.Барсболд А.Азбаярыг өмөөрч эсрэг баг руу юм хэлж байгаа харагдсан. Тэр үеийн талаар юу хэлэх вэ?

Тэр үедээ ямар мэдрэмжтэй байснаа одоо сайн санахгүй байна. Би ямар ч үед хэн ч байсан багийнхнаа өмөөрнө гэдэг сэтгэл зүйтэй байдаг. А.Азбаярыг цохисон үйлдлийг би хараагүй. Эргээд харахад Азаа уначихсан байсан. Тэгээд салгах гээд очиход өөдөөс хараагаад байхаар нь тэгээд л. Дараа нь үзэхэд маш хэцүү, муухай л үйлдэл байсан.

–Ер нь тоглолтын үеэр шатах сэтгэл зүйгээ хэрхэн зохицуулдаг гэж боддог вэ?

“Сэлэнгэ Бодонс” багтай тоглох цувралын үеэр Н.Батбаярыг ахыг түлхэж унагаасан. Тэрнээс хойш сэтгэл зүй дээрээ их суралцаж байгаа даа. Үүнээс өмнө өөрийгөө сэтгэл зүйгээ барьдаг гэж бодож байсан ч тийм үйлдлүүд гарсан болохоор өөртэйгөө их ярилцсан.

–Н.Батбаярыг түлхэж унагаасны дараа Б.Барсааг нэлээн шүүмжилж байсан л даа. Шүүмжилсэн сэтгэгдлүүдийг уншсан уу?

Уншихаа уншсан. Гэхдээ булли-ээс нэг их айдаггүй дээ.

–Сошиал руугаа нэг их ордоггүй юу?

Чухал тоглолттой үеэр бага орно. Тэгээд орох болгонд шүүмжлээд байхаар цахим хаяг руугаа орох ч хүсэлгүй болчихдог юм.

–Б.Барсболд хэзээнээс яг сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Ухаан орсон цагаасаа бөмбөгтэй хамт байсан даа. Бага ангид мөрөөдлийнхөө талаар зураг зур, бич гээд тэгдэг байсан шүү дээ. Манай бага ангийн Дэлгэрмаа багш сайн ярьж өгдөг юм. Би 1 билүү 2-дугаар ангид байхдаа Леброн Жеймсийг өмсгөлтэй нь зураад би энэ хүн шиг болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Яг 13-14 настайгаасаа хойш сагсанбөмбөгөөр тууштай хичээллэсэн. Үүнээс өмнө гадаа, зааланд тоглоод байсан.

–“Хасын Хүлгүүд”-тэй байгуулсан гэрээ нь үргэлжлэх үү? Өөр багуудаас санал ирж байгаа юу? Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

Би rookie (шилдэг шинэ тоглогч) байхдаа багтайгаа гурван жилийн гэрээ байгуулсан. Энэ жил миний хоёр дахь улирал байлаа. Мэдээж бусад өндөр хөгжилтэй орнуудаас санал ирвэл тэр боломжийг алдахгүй легионер тамирчнаар явъя гэж боддог.

–Сагсанбөмбөгийн спортоос шантраад тоглохоо болъё гэж бодсон үе байсан уу?

Багаасаа бэлтгэл, сургуулилт сагсанбөмбөгийг амьдралынхаа нэг хэсэг болгоод хэвшчихсэн болохоор шантарч бууж өгмөөр байсан үе байхгүй. Энэ миний амьдралд байх ёстой гэсэн зарчим байдаг болохоор одоохондоо хэцүү, бууж өгөх үе гараагүй байна.

–Ирэх жилийн лигийн талаар хүлээлт хэр байна вэ? Багуудын солилцоо, наймаа эрчимжээд эхнээсээ тамирчид гэрээгээ хийсэн талаарх мэдээлэл яваад буй.

Манай багийн бэлтгэл наймдугаар сарын эхээр эхэлнэ. Зүүн Азийн аварга болсон учраас Зүүн Азийн супер лигт тоглохоор болсон. Есдүгээр сар эсвэл аравдугаар сард Япон руу явж тоглохоор байгаа. Дотоодын лиг, Зүүн Азийн супер лиг зэрэг шахуу эхлэх учраас бэлтгэлдээ эртнээс орно.

–Нууц биш бол Барсаа багтайгаа хэдэн сая төгрөгийн гэрээ байгуулсан бэ? Цалингийнхаа талаар хэлж болох уу?

Хүн болгон нууцлалтай байдаг болохоор хэлж болохгүй байх аа.

–Эцэст нь хөгжөөн дэмжигчдэдээ хандаж юу хэлмээр байна вэ?

“Хасын хүлгүүд” багийн дэмжигчид хамгийн мундаг нь шүү. Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртээд Дубайгаас ирэхэд үүрийн 03цаг 30 минутад биднийг угтаж авна гэж бодоогүй. Тухайн үед нэг гэр бүл дотор байгаа шүү гэдэг халуун дотно мэдрэмж мэдрэгдсэн. Бүгдэд нь хайртай шүү. Багаа дэмжээрэй гэж хэлье.

- Шинэ
- Хандалттай