horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хүн дүрст роботуудын хөлбөмбөгийн тэмцээн болжээ

post-img

Хүн дүрст роботууд оролцсон анхны хөл бөмбөгийн тэмцээн Хятадын нийслэл Бээжин хотноо болжээ. 

Уг тэмцээний үеэр роботууд хиймэл оюунаар удирдуулж, гаднаас ямар нэгэн оролцоогүйгээр бие даан тоглож, бөмбөг булааж, хаалга руу цохижээ. Финалын тоглолтод урьдчилсан шалгаруулалтаар тодорсон Хятадын дөрвөн баг өрсөлдсөн аж.

Роботуудад бөмбөг таних болон орон зайд чиг баримжаагаа олох камер, мэдрэгчүүд суурилуулжээ. Харааны мэдээлэл боловсруулах систем нь оптик камерт суурилсан бөгөөд бөмбөгний цагаан өнгийг алдаагүй танихын тулд зохион бүтээгчид роботууд, шүүгчид болон ажилтнуудын хувцаслалтаас цагаан өнгийг хассан байна. Роботуудын хөдөлгөөн зарим талаар болхи байсан ч бие даан ажиллах чадвараа маш сайн харуулжээ.

Энэхүү тэмцээн нь 3х3 хэлбэрээр зохион байгуулсан роботуудын анхны тэмцээн төдийгүй 2025 онд болох Дэлхийн хүн дүрст роботуудын наадмын өмнөх туршилтын тэмцээн гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ. Тэмцээнийг таван минутын завсарлагатайгаар 10 минут үргэлжлэх хоёр үетэй зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ

0/1000