GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо тавдугаар сарын 31нд “Socialpay Park”-д хийнэ.
Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз задаллаа.
Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээжүүд байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртсэн бөгөөд GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг GUYS хамтлагийнхан ийнхүү олгожээ.