Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Л.Золбоо: Сүүлийн 4 жилд багуудын төсөв 10 дахин өсөж, 1-3 тэрбум төгрөгт хүрсэн
- 2025/05/30

- 32 өдрийн өмнө

- 2 мин уншина

NTV телевизийн “Анализ шоу” нэвтрүүлгийн шинэ дугаараар “Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжил ба зах зээл”-ийн талаар ярилцжээ. Энэ удаагийн дугаарт МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, “Уранган” группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоо нар оролцсон байна.

Энэ хүрээнд Монголын сагсан бөмбөгийн багуудын төсөв сүүлийн 4 жилд 10 дахин өссөнийг онцоллоо. Тухайлбал 2022 онд аварга авсан багийн спонсороос босгож байгаа мөнгөн дүн 200-300 сая төгрөг байсан бол одоо багуудын зарцуулж байгаа төсөв дунджаар 1-3 тэрбумд хүрчээ. Энэ нь мэдээж Монголын сагсан бөмбөгийн хөгжилтэй холбоотой. Монголын сагсан бөмбөг хөгжих тусам энэ мөнгөн дүн цаашид ч өснө. Жилд нэг баг 1-3 тэрбум төгрөгийн төсөвтэй гэж тооцвол Дээд лиг, хөгжлийн лигийн 40 орчим баг жилд 30-35 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн үг.

Тоглолтын тасалбарын орлогын 50%-ийг FIBA авдаг, үлдсэн 50 хувиар клубүүд орлогожиж, бусад бүх зардлаа нөхдөг.

4 жилийн өмнө 200-300 сая төгрөгөөр багууд улирлын бүх зардлаа хаадаг байсан бол одоо нийт зардлын 70-80% нь тоглогчдын цалинд зарцуулагддаг байна. Энэ нь тамирчдын хувьд сайхан боловч клубүүдийн хувьд тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэнэ.

Үндэсний дээд лиг өнгөрсөн жил эрэгтэй 13 багтай байсан бол энэ жил 10 багтай болсон. Багуудын тоо цөөрсөн ч бүрэлдэхүүн сайжирч, тоглолтууд ч өрсөлдөөнтэй болж эхэлсэн. Үүнийг дагаад хөрөнгө оруулагч нар сагсан бөмбөгт орж ирж нэг баг дунджаар 5 спонсор байгууллагатай болсон гэх тооцоолол гарчээ. Олон дэмжигч байгуулагатай болсон багууд хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдсэн учраас ур чадвартай тоглогчдыг өндөр үнээр авах болсон. Мэдээж хөрөнгө мөнгөтэй багууд Лигийн аваргын төлөө зүтгэх нь тодорхой.

Багууд амжилт үзүүлэх дээрээ хэт улайраад ур чадвартай тамирчдыг мөнгөөр уралдаж авах байдал хөөсөрч байна.

Гэхдээ богино хугацаанд зөвхөн Лигийн аварга авахын төлөө их хэмжээний хөрөнгө зарцуулах нь эргээд багийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг ч онцолж байна. Өөрөөр хэлбэл Монголын сагсан бөмбөг хөгжиж буй энэ цаг үед багуудын хувьд шууд Лигийн аварга баг болох нь чухал биш. Харин урт хугацаанд тогтвортой, хүчтэй клуб байх нь илүү чухал болжээ.

- Шинэ
- Хандалттай