horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Багш нь хаалга савснаас болж, хаалганы бариул 9 настай хүүгийн нэг нүд рүү орж, хүнд гэмтээжээ

post-img

Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-нд 10:30 цагийн үед 9 настай сурагч хүү рүү нэгэн багш хаалга савснаас болж, хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Холбогдох албан тушаалтнууд энэхүү ноцтой асуудлыг үл ойшоож байгаад ар гэрийхэн нь гомдолтой байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхэлжээ.

Хүүгийн эгч “10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараа анги руугаа явж байхад нь багш нарын өрөөнөөс хаалга хүчтэй савж гарч ирээд дүү маань оногдсон. Нүд рүү нь хаалганы бариул орсон аймшигтай осол гарлаа. Нэг нүд нь найдваргүйт болсон гэж эмч нар ярьж байна. Дүүгийн минь нэг нүд нь ухагдаж, хараагүй болсон. Тэр бариул 1 см цаашаа явсан бол тархи нь гоожих байсан гэж эмч хэлсэн” гэв.

0/1000
нн

нэн шинэ үеийн багш нар хэцүү хэцүү.ааш авир биеэ авч явах байдал авах юм байхгүй.бүдүүлэг.сургууль дээр тапчик ретузтэй гэдэс гүзээгээ цүндийлгэчихээд л хичээл заадаг гоо зүйн хүмүүжил энэ тэр нь хааччихдаг юм болоо