Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
О.Насанжаргал: Буцаад ирэхэд аав, ээж салчихсан байсан
- 2025/06/01

- 29 өдрийн өмнө

- 5 мин уншина

Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дийлэнх нь хөвгүүд. Хүүхэд наснаасаа морь унаж, барилга дээр ажиллаж, хүнд хүчир ажил хийсэн О.Насанжаргал тэдний нэг. Тэр боловсрол эзэмшиж чадаагүй ч дүү нараа боловсролтой болгохын төлөө хөдөлмөрлөж яваа юм. Одоо тэрээр дугуй засварын газарт ажиллаж байна.

-Дугуй засварын газарт хэр удаан ажиллаж байна вэ?

-Би энд ажиллаад, нэг жил болж байна. Өмнө нь барилга дээр жил гаруй хугацаанд ажилласан. Удаан ажиллахаар нуруу өвдөөд больсон. Анх дугуй засварын ажил хийхээр хэцүү байсан. Одоо бага багаар суралцаж л байна. Би хамаатны дүүтэйгээ цуг ажилладаг. Болж өгвөл хүнтэй эвээр харьцвал гоё байдаг. Хэрвээ муухай харьцаад байвал нөгөө хүмүүс чинь дахиж ирэхгүй болчихдог. Хүмүүс биднийг хурдаар нь үнэлдэг. Хэр хурдан хөдөлнө, төдий чинээ мөнгө олно. Хүн ер нь юм сурахдаа заавал гар, хөлөө гэмтээж байж сурдаг юм байна. Ажил хийхээр гоё. Ажилгүй үедээ гуниглаад, утсаараа оролдохоор өөрийн эрхгүй ажил хиймээр санагддаг.

-Яагаад, сургуульд сураагүй юм бэ?

Мэдэхгүй ээ. Би нэгдүгээр ангидаа нэг сургуульд сураад гарчихсан юм. Хөдөө морь унасаар байгаад хотод ирсэн. Хааяа сургуульд сурмаар санагддаг байсан. Сургуульд явж байгаа айлын хүүхдүүдийг хараад, нүд баясаад л гоё харагддаг. Одоо сурахад оройтсон байх. Би дүү нартаа хэлдэг. “Болж өгвөл сургуулиа сайн төгсөөд, том болоод, өөрийн гэсэн мэргэжилтэй болоорой” гэж захидаг. Том болоод нэг нэгнийгээ хаяхгүй, нэгэндээ тус болоод явбал гоё доо.

-Дүү нар нь том болоод ямар мэргэжилтэй болно гэж ярьдаг вэ?

Бага дүү маань том болоод захирал болно л гээд байгаа. Охин дүү маань том болоод эмч болно гэж ярьдаг. Дүү нар маань зорилгодоо хүрвэл миний мөрөөдөл биеллээ гэсэн үг.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

Би хөдөө морь унадаг байхдаа сахилгагүй хүүхэд байсан. Хүний юманд дураараа хүрч загнуулаад л. Одоо бол томоотой байхгүй бол болохгүй юм байна гэж боддог болсон. Ухаан сууж байгаа /Инээв/

Сургуульд суралцаж чадаагүй болохоор багаасаа хар ажил хийж, хөдөлмөрлөж ирсэн. Одоо хамаатны дүүтэйгээ хамт нэг нэгэндээ дэм болж, өөр өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө хөдөлмөрлөдөг. Хүүхдүүдийг машины дугуй тайлж, хийлэхэд томчууд “Хийж чадах уу?” гэх зэргээр үл ойшоодог. Харин хийгээд дууссаны дараа “Яасан сүрхий хүүхдүүд вэ” гээд үйлчлүүлж байгаа жолооч нар урмын үг хэлээд гардаг гэнэ. Энэ үед илүү урам авч_ ажлаа ч түргэн шуурхай хийж гялалзуулдаг. Харин зарим хүмүүсийн хувьд дугуйгаа янзлуулчхаад мөнгөө ч өгөхгүй явах нь тэдний урмыг хамгийн их хугалдаг гэлээ.

-Үйлчлүүлж байгаа хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?

Дугуй засуулж байгаа газрынхаа ажилагсдад зөөлөн хандаад, нэг нэгэндээ эвтэй, хүндэтгэлтэй хандаж байгаарай л гэж хэлнэ дээ.

-Өдрийн дундаж орлого хэд вэ?

Орлого сайн орвол 100-200 мянган төгрөг хийдэг. Тэгээд хүмүүс “Баярлалаа. Дахиж ирнэ” гэх үгс хэлэхээр урам их авдаг.

-Аав, ээжийнхээ тухай ярьж болох уу?

Би хөдөө явж, 7-8 жил хурдан морь унаад, уржнан жил гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд аав гурван дүүтэй хоол идээд сууж байсан. “Ээж хаачсан юм бэ” гэхэд “Ээж нь байхгүй ээ. Салаад явчихсан” гэж аав хэлсэн. Тэрнээс хойш холбоогүй байгаа. Аав хааяа сэтгэл санаагаар унасан үедээ “уудаг”. Гэхдээ үр хүүхдүүдээ мартдаггүй юм. Манай дүү нар ээжийг санадаг л байх.

Хөдөө айлд морь унадаг байхад аав, ээжийгээ их санадаг байсан. “Хэзээ ирэх юм бол оо” гээд. Тэгээд ирэхгүй байхаар нь өөрөө гэртээ ирсэн. 2017 онд ээжтэйгээ түр уулзсан. Тэгэхэд маш гоё байсан. Дэргэдээс нь холдмооргүй л санагдсан. Даанч маргааш нь наадамтай байсан учраас буцаад явсан.

-Тэр үед ээж нь юу гэж захиж байсан бэ?

“Гар, хөлөө анхаараад, морио сайн унаад ирээрэй” л гэж хэлсэн. Би тухайн үед аймаар их санасан. Айлын хүүхдүүдийн аав, ээж ирэх нь гоё харагдаад л. Би тэнд аав, ээжийгээ хүлээж уйлдаг. Тэгэхээр ах нар “Юуг нь санагдаг юм” гэх зэргээр загнана.

-Ээжтэйгээ уулзвал хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ?

“Яагаад дүү нарыг, биднийг хаяад явсан юм бэ” гэж асууна. Тэгээд “Зөндөө их санасан шүү” гэж хэлнэ дээ.

Аав ээжээсээ хол байх, тэднийг хүлээх, хүлээгээд ирэхгүй байх мэдрэмж ямар хэцүү гэдгийг О.Насанжаргал өөрийн биеэр туулж, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Хурдан морь унаж байхдаа ээжтэйгээ ганцхан л удаа уулзсан. Түүнээс хойш ээж нь орхиод явчихна гэж хүү төсөөлөөгүй нь ойлгомжтой. Том болсон эр хүн уйлахгүй гэж нулимсаа нууж байгаа ч дотроо ямар их шаналал, харуусал тээж яваа нь түүний харцнаас шууд мэдрэгдэнэ.

О.Насанжаргал:

-“Гэр лүүгээ харья” гэхээр зарим уяач “Чамд очих гэр, амьдрах хашаа байшин байгаа юм уу? Аав, ээж чинь ядуу биз дээ” гэх зэргээр хэлдэг. Тэгж хэлэхээр нь өөрийн эрхгүй бухимдаад, уур хүрдэг байсан. Уйлмаар санагддаг. Одоо ч тэгээд том болж байгаа хүн уйлах ёсгүй. Дотроо тэвчээд л байж байдаг.

-Дээрэлхүүлдэг байсан уу?

Хөдөө аав, ээжийгээ санах, дээрээс нь аав ээж ирэхгүй, ганцаардах ер нь хэцүү. Үеийн хүүхэд, томчуудад дээрэлхүүлнэ. Зодуулна. Яг үнэндээ морь унадаг хүүхдүүд аав ээжийгээ бодоод л хийморь нь шаргиад явдаг. Тэгээд л хүүхдүүдийн ээж, аав нь ирэхээр уйлж, дуулаад гоё шүү.

-Хүлээж байтал аав, ээж ирэхээр мэдээж гоё шүү дээ. Харин хүлээж байгаад ирэхгүй болохоор бүр хэцүү юү?

Бүр хэцүү. “Ээж нь очно, аав нь очно. Миний хүү хүлээж байгаарай” гэнэ. “Хэзээ ирэх юм” гээд асууна. “Дараа долоо хоногт очно” л гэдэг. Тэгээд хүүхдүүд хүлээгээд л байна. Хүлээгээд л байна. Даанч аав, ээж нь ирдэггүй.

- Шинэ
- Хандалттай
2025-06-01 06:20:27
сүүлийн асуултыг асуухгүй байж болоогүй байх даа