Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод буй. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож хуралдаан төд удалгүй дуусав. МАН-ын бүлгийн хурал 20 минут хүрэхгүй хугацаанд дууссан нь улс төрийн хүрээний анхаарлыг татаж байна.
Харин яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулах эсэх санал хураахад, гишүүдийн олонх нь “Оруулах шаардлагагүй” гэж үзсэн байна. Иймээс Ерөнхий сайд АН-ын бүлгийн хуралдаанд оролцохооргүй болжээ.