horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Монголчуудтай нийлж нутаг нэгтнүүдээ буу тулган дээрэмдсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв

post-img

Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн, нутаг нэгтнүүдээ дээрэмдсэн БНХАУ-ын иргэний хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. БНХАУ-ын иргэн Б.Б 1 сая ам.доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн байна. Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

0/1000