“Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв“-ийн захиргааны албан хаагчид болон эмч, сувилагч, ажилтнуудад “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, захиргааны албан хаагчид, эмч, сувилагч, ажилтнуудын тавьсан нийгмийн даатгалын талаарх асуултад хариулт өгч ажилласан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнуудад Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байгаа билээ.