Төсвийн тодотгол бидэнд бүсээ улам чангалахыг сануулж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн. Анх төсвийн тодотголыг 3,3 их наядаар бууруулах шаардлага үүссэнийг зарласан ч 2025 оны төсвөөс ийм хэмжээний зардал бууруулбал төрийн үйл ажиллагаа хэвийн алдагдах эрсдэлтэй учраас төсвийн тодотголоор зардлаа 2.3 их наяд […]