horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Сайд болсон байнгын хороо, бүлгийн дарга нарын суудалд хэнийг томилох вэ?

post-img

Шинэ засгийн газрын Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар томилогдсонтой холбоотойгоор бүлгийн даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай асуудал үүсэж байгаа юм. Парламентын хамгийн олон суудалтай МАН-ын бүлгийн даргад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэрс яригдаж байна. Мөн МАН бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар ажилладаг. Г.Дамдиннямын тухайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон учраас дэд даргын нэг суудал мөн суларчээ. Бүлгийн дэд даргын суудалд хэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдийг эцэслэх бөгөөд үргэлжлүүлэн нэр дэвшигчдийг МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулах учиртай. УИХ 11 байнгын хороотой. Бас 1 суларч байгаа байнгын хороон даргын суудал бол Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын суудал юм. Ч.Ундрам шинэ засгийн газарт Соёл спорт аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон билээ. Даргагүй болоод байгаа байнгын хороодын дарга нарыг хэзээ томилох нь одоогоор тодорхой биш байна.

0/1000