horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Сайд нар чуулган тасалсан нь УИХ-ын даргыг бухимдууллаа

post-img

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 81 гишүүний ирцтэйгээр хуралдаж байна. Ирц бага байгаагийн шалтгаан нь Засгийн газрын гишүүд чуулганы үйл ажиллагаанд оролцоогүйтэй холбоотой. Засгийн газрын 20 сайдын 19 нь УИХ-ын гишүүд учраас ирцэд ихээхэн нөлөөлдөг. Чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаа суулгүй гараад явчихдаг гишүүд олон байдагтай холбоотойгоор хэлэлцэгдэж байгаа асуудлын санал хураалтад 44 гишүүн оролцсон нь УИХ-ын даргыг бухимдуулахад хүргэлээ. Тэрээр : Засгийн газрын сайд нар чуулганы үйл ажиллагаанд оролцох ёстойг сануулаад хэрэв үнэхээр амжихгүй бол чуулган эхлэхээс өмнө чөлөөний хүсэлтээ албан ёсоор өгч УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстойг анхаарууллаа.

0/1000