horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Гишүүдийн ирц хангалтгүй байна

post-img

УИХ-ын Баасан гаригийн ээлжит чуулган өнөөдөр /2025.06.20/ 10.10  цагт 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 80 гишүүн оролцож байсан бол энэ тоо өнөөдөр даруй 15 гишүүнээр буурчээ. УИХ-ын даргын зүгээс ирцээ бүрдүүлж хуралдаа суух ёстойг анхааруулсан боловч өнөөдрийн хуралд сайд нар битгий хэл гишүүд ч идэвхтэй оролцсонгүй.

Өнөөдрийн парламентын чуулганаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  соёрхон батлахЭрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Харин үдээс хойш Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

0/1000