Төсвийн тодотголыг ЗГ яаралтай горимоор өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлэх нь тодорхой болоод байна. Эхний байдлаар 1,9 их наяд төгрөгийг яамдаас танана гэдгийг зарласан. Тэгвэл төсвөөсөө 60 тэрбумыг тендер оройтуулснаасаа болж хасуулсан ЭМЯ-ны удирдлагуудын тайлбар олны анхаарлын төвд байгаа юм. Гэвч эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөцийн гээд төсөв санхүү хүрэлцдэггүй зовлон ихтэй салбаруудын нэг. Чухам яагаад хариуцлага алдаж хуваарилсан төсвийг захиран зарцуулж чадалгүй буцаан татахад хүргэсэн талаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодруулахад “Салбар хариуцсан сайдын хариуцлагагүйтэй холбоотой” гэдэг тайлбар өглөө. Тодруулбал эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөдөө орон нутгаар их явснаас болоод ажил оройтсон гэж мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн яамны мэргэжилтнүүдэд сайдын хэлсэн шиг давхар ашиг сонирхол байгаагүй гэж мэдэгдлээ. Төсвийн тодотгол хэлэлцэгдэх үеэр магадгүй дээрх 60 тэрбум нэмэгдэх магадлал ч үүсэж мэдэхээр байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Очирбат: Т.Мөнхсайхан сайд цаг алдсанаас ЭМЯ 60 тэрбумын төсвийг танууллаа
- 2025/06/20
- •
- 10 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
2025-06-20 06:35:27
Өөрсдиынх нь хамаарал бүхий компани авч чадахгүй л бол тендрийг хэд ч хамаагүй зарлаж улсын ажлыг алдаг байгаа шүү, авилга хшиг сонирхлын л асуудал. Сайд хөдөө явахад ямар ч хамах бхгүй