horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

П.Наранбаяр: Боловсролын салбараас 170 тэрбум төгрөг танахын тулд БЕГ-ыг татан буулгаж магадгүй

post-img

ЗГ-аас төсвийн тодотголын төслийг УИХ-аар батлуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Боловсролын яамны төсвөөс 170 тэрбум төгрөг танахаар тооцжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

-Хасагдаж байгаа төсөвт юу юу багтаж байгаа вэ?

-Тоног төхөөрөмжтэй холбоотойгоор 10 орчим тэрбум төгрөгийн зардал хасагдаж байна. Туйлын хариуцлагагүй үйлдэл л дээ. Сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой зардал мөн хасагдаж байна. Хугацаа алдсан асуудал бий. Түүнчлэн тендер зарлахад маргаан, хэл ам гарснаас үүдэлтэйгээр хойшилж явсаар эцэстээ төсвөө тануулахад хүрлээ.

-Удааширсан ажлууд зураг төсөлгүй байсан юм уу?

-Бүх төсөл зураг төсөлтэй байж л цаашаа санхүүжих эсэх нь яригддаг. Манай хасагдсан төслүүдэд ч зураг төсөлгүй төсөв гэж байгаагүй.

-Танай салбараас ер нь нийтдээ хэд орчим тэрбум төгрөг танахаар болсон бэ?

-Манай боловсролын салбар маш том төсөвтэй салбар. Ойролцоогоор 170 орчим тэрбум төгрөгийн таналтыг манай салбараас хийхээр болсон.

-Аль аль салбараас таналт хийж байна вэ?

-Төрийн төв байгууллага яам, Боловсролын ерөнхий газрын төсвүүдийг танахаар болсон. Харин эмч, багш нарын хангамжаас хасахгүй. Яам 108 орон тоотой. Яамнаас хүн хасах бололцоо байхгүй. Харин Боловсролын ерөнхий газар 170 орчим хүний орон тоотой. Тиймээс БЕГ-аас нэлээн олон орон тоо хасах бололцоотой гэж харж байна. Өмнө нь ч гэсэн ийм агентлаг байх шаардлагатай юу гэдэг чиг үүргийн шинжилгээ хийж байсан. ЗГ-аас ч зарим агентлагийг татан буулгах тухай ярьж байсан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

0/1000