horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Вакцины талаар ташаа мэдээлэл тараавал хариуцлага ярина

post-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцэж, дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгажээ.

Түүнчлэн “Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм байна. Иргэдийн зүгээс улаанбурхан өвчний вакциныг эрсдэл өндөртэй мэтээр олон нийтэд сурталчилж ташаа мэдээлэл тарааж байгаа иргэдэд хариуцлага тооцох асуудлыг цагдаа хуулийн байгууллагынхантай хамтран хэрэгжүүлэх асуудал ч засгийн газрын хэмжээнд яригджээ.

0/1000